2019/03/12-нд эхлэнэ. Хичээл Мягмар, Пүрэвт 18:30аас, Бямбад 10:00аас хичээллэнэ. Хэрэв та сургалтаас хоцорсон бол санаа зоволтгүй бүртгүүлээрэй дараагийн сургалтанд автоматаар бүртгэгдэх болно.
ХААНАНэгдүгээр төрөхийн зүүн талд TG төвийн 5 давхарт 505 тоот.
АНГИ БҮРДЭЛТНэг анги 6-8 хүнтэй бөгөөд VIP сургалтын орчинд суралцах болно.
Сургалт эхлэхээс 2 өдрийн өмнө төлбөрөө шилжүүлвэл нэмэлт 30% буюу 120'000 төг хөнгөлөлт авах эрхтэй болно.
Вэбсайтаа өөрөө хэрхэн хийх вэ цогц хичээлээр HTML, CSS болон PHP хэлнүүдийг практикт суурилсан байдлаар үзэж судлах бөгөөд суралцах тухтай орчинд мэргэжлийн багштай харилцан ярилцах замаар таныг мэдлэг, чадвар, дадалтай болгоно. Мөн сургалтаар вэбсайтын дизайн хэрхэн гаргах, вэб хөгжүүлэлт хийх арга замуудын талаар судалж, тэдгээрийг өөрийн гараар хийж интернет орчинд байрлуулах арга замуудыг сурна.
Сургалтаар заагдах PHP технологи бол сервер талын програмчлалыг хэл бөгөөд бүрэн динамик ба интерактив вэбсайтыг хийхэд зориулсан хэл юм. PHP хэл нь дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг суралцахад амархан вэб програмчлалын хэл юм.
Харин MySQL бол PHP хэлтэй хамгийн түгээмэл хослон ажилладаг өгөгдлийн сан бөгөөд динамик вэбсайтыг амилуулах гол сүнс нь юм. Иймээс вэбмастер болон вэб хөгжүүлэгч болохоор зорьсон бол та эдгээр технологиудыг зайлшгүй эзэмших шаардлагатай.
ХЭСЭГ 1: HTML
ХЭСЭГ 2: CSS
ХЭСЭГ 3: PHP
ХЭСЭГ 4: Bootstrap
ХЭСЭГ 5: MySQL Database
ХЭСЭГ 6: PHP Forms
ХЭСЭГ 7: PHP Advanced
ХЭСЭГ 8: Мэдээний сайт хэрхэн хийх вэ
ХЭСЭГ 9: Мэдээний сайт хэрхэн хийх вэ
ХЭСЭГ 10: Дүгнэлт хичээл
Мэдээллийн технологи тэр дундаа вэб хөгжүүлэлт, систем програмчлал, өгөгдлийн сангийн чиглэлээр арав гаруй жил ажилласан. Сүүлийн жилүүдэд вэб програмчлал болон найдвартай ажиллагаа, тэдгээрийн UI/UX чиглэлээр түлхүү ажиллаж байна. Цаашдаа ч хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан өөрийн сонгосон чиглэлээр идэвх санаачлагатай, бүтээлч ажиллана гэж бодож байна. Баярлалаа.
Та энэ мэдээллийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.