Онлайн худалдааг үр дүнтэй хийх боломжууд - зайлшгүй мэдэх зүйлс

Онлайн худалдааг үр дүнтэй хийх боломжууд - зайлшгүй мэдэх зүйлс
Орлого, зах зээл, борлуулалтаа нэмэгдүүлэх боломж буюу онлайн худалдааны системийг өөрийн болгох нууцуудын талаар эндээс үзээрэй.
ХЭЗЭЭ

2017 оны 6-р сарын 16-нд 14.00 цагаас эхэлнэ.

ХААНА

Нэгдүгээр төрөхийн зүүн талд TG төвийн 5 давхарт 505 тоот.

АНГИ БҮРДЭЛТ

Нэг анги 6-8 хүнтэй бөгөөд VIP сургалтын орчинд суралцах болно.

Үндсэн үнэ: 50,000
Хямдарсан үнэ: 30,000

Анхаарах зүйлс: Бүртгүүлж төлбөрийг дансанд шилжүүлснээр таны бүртгэл баталгаажина. Дансны мэдээллийг бүртгүүлэх формыг бөглөсөн хэрэглэгчдэд имэйл болон мессежээр илгээнэ.

Сургалтанд бүртгүүлэх
Бүртгүүлсэн хаягаар мэдээлэл очих тул үнэн зөв бөглөнө үү

Хэрвээ та онлайнаар бараа бүтээгдэхүүн борлуулж гарааны бизнес эхлүүлэх, эсвэл борлуулалтаа нэмэгдүүлж зах зээлээ тэлэх хүсэлтэй бол онлайн худалдаа яг танд тохирно. 

Онлайн худалдаа хийхээр сонирхсон хүн бүрт дараах асуултууд тулгардаг

  • Яаж, хаанаас эхлэх вэ?
  • Юуг мэдэх шаардлагатай вэ?
  • Ямар зүйлүүд хэрэгтэй вэ?

Эдгээр асуултуудад энэхүү сургалт хариулт өгч шийдлүүдийг санал болгох болно.

 

Онлайн худалдааны системтэй болсноор ямар ашигтай вэ гэж үү? Өнөө цагт бүх зүйл хялбар боломжуудаар дүүрэн байдаг болсонтой адил дөнгөж нээгдсэн шинэхэн дэлгүүр олон арван жил худалдааны салбарт ажилласан акулуудтай зэрэгцэхээр худалдаа борлуулалтыг хийх боломжийг зөвхөн онлайн худалдаа л танд өгч чадах юм.

Гарт нь үзүүлж гэрт нь хүргэнэ.

Жак Ма, Алибаба группыг үндэслэгч

Учир нь ухаалаг технологиуд тэр дундаа ухаалаг утас бидний амьдралын хэм маягийг эргэлт буцалтгүй өөрчилж бүгдийн гар дор авчирсан нь худалдааны салбарт томоохон дэлгүүрүүдийн байршлын давуу талыг үгүй болгож аль чанартай, бүтээгдэхүүн үйлчилгээг хүссэн газраасаа сонгож хэрэглэх боломжтой болсон.

Цаг нь ирсэн! Офф-лайн бизнесээс Онлайн бизнесрүү!

Жак Ма, Алибаба группыг үндэслэгч

Тавигдах шаардлага

  • Ямар нэг нэмэлт чадвар туршлага шаардлагагүй

Энэ хичээлээс юуг суралцах вэ?

  • Онлайн худалдааны систем гэж юу болох
  • Аль системийг сонговол хамгийн оновчтой болох
  • Онлайн худалдаа хийхэд юуг анхаарах
  • Хэрхэн өөрийн гараар онлайн худалдааны системээ хийх вэ

Хэн хамрагдаж болох вэ?

  • Онлайн худалдаа хийхээр сонирхсон, зорьсон хүн бүхэн
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтаа нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх хүсэлтэй хүн бүр

 

Сургалтын хөтөлбөр 

  • Онлайн худалдааны гэж юу вэ? Төрлүүд
  • Онлайн худалдааны өнөөгийн байдал, статистик
  • Онлайн худалдааны системүүд (гадаад, дотоод)
  • Өнгө загвар, Дизайны шийдэл, трендүүд 
  • Бараа бүртгэл
  • Барааны танилцуулга
  • Захиалга
  • Төлбөр тооцоо
  • Хүргэлт
  • Онлайн худалдааны системийг өөрөө хийж бүтээх шийдэл
  • Чөлөөт ярилцлага, асуулт хариулт

Хугацаа

  • Хичээлийн үргэлжлэх хугацаа: 3цаг 30 мин
  • Ярилцлага, асуулт хариулт: 30 мин

Багшийн танилцуулга

Вэбсайт Д.Наранчулуун

Давааням Наранчулуун
ВА-ийг үүсгэн байгуулагч, Докторант, IT инженер, Хөгжүүлэгч, Гэрэл зураг сонирхогч

Мэдээллийн технологи тэр дундаа вэб хөгжүүлэлт, систем програмчлал, өгөгдлийн сангийн чиглэлээр арав гаруй жил ажилласан. Сүүлийн жилүүдэд вэб програмчлал болон найдвартай ажиллагаа, тэдгээрийн UI/UX чиглэлээр түлхүү ажиллаж байна. Цаашдаа ч хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан өөрийн сонгосон чиглэлээр идэвх санаачлагатай, шаргуу, бүтээлч ажиллана гэж бодож байна. Баярлалаа.

Манай төгсөгчид

Асуулт, хариулт

Та энэ мэдээллийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.