Хайлтын системд дээгүүр байрлах арга замууд сургалт

Хайлтын системд дээгүүр байрлах арга замууд сургалт
Хайлтаас орж ирсэн урсгалыг хэрхэн зөв ашиглах вэ? SEO гэж юу болох, хайлтын түлхүүр үг, вэб хуудсуудаа хэрхэн хайлтын системд бэлтгэх вэ?
ХЭЗЭЭ

2017 оны 6-р сарын 03-нд 14.00 цагаас эхэлнэ.

ХААНА

Нэгдүгээр төрөхийн зүүн талд TG төвийн 5 давхарт 505 тоот.

АНГИ БҮРДЭЛТ

Нэг анги 6-8 хүнтэй бөгөөд VIP сургалтын орчинд суралцах болно.

Үндсэн үнэ: 60,000
Хямдарсан үнэ: 50,000

Анхаарах зүйлс: Бүртгүүлж төлбөрийг дансанд шилжүүлснээр таны бүртгэл баталгаажина. Дансны мэдээллийг бүртгүүлэх формыг бөглөсөн хэрэглэгчдэд имэйл болон мессежээр илгээнэ.

Сургалтанд бүртгүүлэх
Бүртгүүлсэн хаягаар мэдээлэл очих тул үнэн зөв бөглөнө үү

Ямар нэгэн бизнес эрхэлдэг, түүнийгээ мэдээллийн технологи, дижитал бизнесийн арга техникийг ашиглан дараагийн түвшинд хүргэхийг хүсч байгаа бол манай сургалт танд яг тохирно.

"Хэрэв таны бизнес хайлтын системд ороогүй бол байхгүйтэй адил" гэсэн үг байдаг.

Тэгвэл та яг одоо өөрийн бизнес үйлчилгээг хайгаад үз! Танай хуудсыг хайхад хэддүгээр хуудсанд, хэр дээгүүр гарч ирж байна вэ? Зөв түлхүүр үгээр гарч чадаж байна уу? гэдгийг маш нарийн үзэх хэрэгтэй.

 

Жишээ нь та Google-ээс "вэб сайт хийх үйлчилгээ" гэж хайгаад үзээрэй. Тухайн салбарын топ үйлчилгээнүүд доорх зурагт үзүүлсэн шиг гарах болно. Жишээнд үзүүлсэн шиг таны бизнес, үйлчилгээ ч бас гардаг байх ёстой.

Хэрвээ танай бизнес үйлчилгээ хайлтанд дээгүүр гарахгүй бол та яг одоо эхлээрэй!!! Хайлтын системийн оновчлолыг бусдаас түрүүлж эрт хийх тусам дээгүүр эрэмбэлэгдэх магадлал өндөр байдаг.

Сургалтаас та Хайлтаас орж ирсэн урсгалыг хэрхэн зөв ашиглах вэ? SEO гэж юу болох, хайлтын түлхүүр үг, вэб хуудсуудаа хэрхэн хайлтын системд бэлтгэх вэ? гэх мэт ойлголтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү тусгай лекцээр авах болно.

Хугацаа

  • Хичээлийн үргэлжлэх хугацаа: 4 цаг 
  • Чөлөөт ярилцлага, асуулт хариулт: 30-60 минут

Суралцагсадын сэтгэгдэл

Л.ДАГВАСҮРЭН tsetseg.mn

Өнөөдрийн сургалт олон мэдэхгүй зүлийг минь зааж өглөө. Маш ойлгомжтой сайхан зааж байна. Бас мэдлэгтэй хүмүүс байна. Үүнийг амьдралдаа ашиглах болно оо.
Баярлалаа.

В.БӨХБАЯР Mongolia Explorer

Өнөөдрийн сургалтад сууснаар вэбсайтийн талаар маш дэлгэрэнгүй мэдээлээл авч, вэбсайтыг харах өнцгийг маань 360 градусаар өөрчиллөө. Маш их үр өгөөжтэй сургалт боллоо. Баярлалаа.

 

Багшийн танилцуулга

Э.АМАР
ГРИЙН СОФТ ХХК, Гүйцэтгэх захирал

Интернэт бизнесийн чиглэлээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Бизнесийн удирдлага, програм хангамжийн инженер мэргэжилтэй. ШУТИС, БСШУЯ зэрэг газар ажиллаж байсан. 2011 онд Грийн софт ХХК-ийг үүсгэн байгуулж одоог хүртэл ажиллаж байна.

Э.НАРАНМӨНХ
Интернэт маркетер, Програм хангамжийн инженер

Програм хангамж, вэб хөгжүүлэлт, хайлтын системийн оновчлол, интернэт маркетинг, програм хангамжийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр 2003 оноос хойш ажиллаж байна.

Манай төгсөгчид

Асуулт, хариулт

Та энэ мэдээллийг найзуудтайгаа хуваалцаарай. Баярлалаа.